Fragile буюу "эмзэг, хэврэг" гэж орчуулагдаж буй тоглоом нээлтээ хийж Steam дээр худалдаалагдаж эхэллээ.
"ОННЦ ДҮМД" анимейшныг бүтээсэн "Beer Night Studio"-н бүтээл "Rokit Bay" өөрийн багийн хамтаар бүтээсэн Fragile тоглоом Steam дээр худалдаанд гарчээ.
Fragile тоглоомд хүний наймааны хохирогч болж буй 10 настай бяцхан охины түүхийг өгүүлдэг. Тоглоомын зорилго нь хүний наймаа гэдэг зүйлийн аюулыг харуулах үүнээс сэрэмжлүүлэх зорилготой.
Тоглоомын хувьд Монголоос тоглоход үнэгүй (Одоогоор үнэгүй тоглох боломжгүй байгаа, удахгүй үнэгүй болно) бөгөөд харин гадаад орноос тоглоход $14.99 байх ба тоглоомын нээлтийн буюу энэ долоо хоногт 15% хямдарч $12.74-р худалдан авах боломжтой байгаа юм байна.
Мөн энэхүү тоглоом маань Android болон iOS үйлдлийн системт утасны хувилбар гарах төлөвтэй байгаа юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна