Мөрийтэй тоглоом тоглож байсан олны танил хүмүүс болох "И", "Х", "Т" нарыг илрүүллээ

Админ
Өчигдөр 02 цаг 18 минут

Өчигдөр буюу 11 дүгээр сарын 13-ны өдрийн шөнийн 1 цагт СБД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоом тоглож байсан "И", "Х", "Т" нарыг бүлэг этгээдүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тоглож байсан хүмүүс дунд олны танил хүмүүс байсныг эх сурвалжууд хэлж байна. МУ-ын ЭХТА-ын 20 дугаар бүлэг, 20.17-д заасан Мөрийтэй тоглоом зохион байгуулах  1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэсэн заалтуудаар хариуцлага хүлээлгэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна