ИРГЭДИЙН ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДЛААС ШАЛТГААЛЖ ХАЛДВАР ТАРХАХ АЮУЛТАЙ!!!
Гамшгийн үеийн 5 хоногийн хорио цээрийн дэглэм зарласан, энэ үед иргэд гэртээ тайван суухыг илүүд үзэхгүй,
Өдрийн цагаар онцын гарах шаардлагагүй байхад 1 дүүргээс нөгөө дүүрэг рүү явах, ажил хөөцөлдөх гэх мэт тодорхойгүй шалтгаангүй хотын гудмаар хольхож, Шөнийн цагаар олон нийтийн сүлжээгээр согтууруулах ундааг худалдан авах, борлуулах хууль бус зөрчлүүд гарсан.
Тодруулбал: Нийслэлийн цагдаагийн газар согтууруулах ундааг худалдан борлуулж байсан 60 этгээдэд хариуцлага тооцохоор ажиллаж байна.
Эдгээр зөрчлүүд нь онцгой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдад хүндрэл учруулж байна.

Иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байж өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалаарай.
Коронавируст халдвар (Covid-19)-аас сэргийлье.
Хайртай хүмүүсээ хамгаалъя, Хамтын хүчээр халдвараас сэргийлье.
Сэтгэгдэл бичигдээгүй байна