ЭМЯ: Тээврийн жолоочийн 4 настай хүү, Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс COVID-19 илэрлээ

Админ
Өчигдөр 07 цаг 30 минут

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл, 11.00 цагийн мэдээллээс хойш коронавирусийн халдварын хоёр шинэ тохиолдол батлагдсан. 11-р сарын 9-нд батлагдсан тээврийн жолоочийн дөрвөн настай хүүд хоёр дахь шинжилгээгээр коронавирус илэрсэн. Тусгаарлагдсан хүүхдийн хавьтлыг тогтоох ажил эхэллээ. Ингээд тээврийн жолоочоос эхтэй голомтот халдварын тоо долоо боллоо. Хоёр дахь нь 10-р сарын 24-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэний давтан шинжилгээгээр COVID-19 илэрлээ. Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 414 боллоо. Тээврийн жолооч болон эхнэрээс нь халдвар илэрсэн бол өнөөдөр дөрвөн настай хүү нь коронавирусийн халдвар авсныг өнөөдөр шинжилгээгээр тогтоолоо. Нэг настай бага хүүхэд нь ХӨСҮТ-д ээжийнхээ хамт байгаа бөгөөд эмч, мэргэжилтнүүдийн зөвлөсөн халдвар хамгааллын дэглэм баримтлан хүүхдээ асарч буй юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна