Том оврын автомашины жолооч иргэн Д нь зарим явсан маршрутаа мартаж санаж, нуусан тохиолдол гарчээ. Тиймээс Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах "Говьсайхан" хэмээх караоке болон "Топаз" зочид буудал, ойр байрлах цайны газраар үйлчлүүлсэн иргэдийг сайн дураараа шинжилгээнд хамрагдахыг ХӨСҮТ-өөс анхааруулж байна. Тухайн иргэн нь 2020 оны арваннэгдүгээр сарын 09-нд 17-20 цагийн орчимд тухайн газруудад байжээ. Мөн тус хорооны "Өгөөж-1" мөн өдрийн 12-14 цагийн хооронд байсан хүмүүс ЭМЯ, ХӨСҮТ-рүү холбогдохыг анхааруулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна