Халдвар тээгч нь ''Эмоци''продакшны тоглолт үзжээ

Админ
2020/11/16

Өнөөдөр /2020.11.15/ Эрүүл мэндийн сайд Т.Мөнсайхан үүсээд буй нөхцөл байдлын талаар мэргэжлийн хүмүүстэй уулзаж, зөвлөлдсөн. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нэгэн халдвар тээгч нь тусгаарлагдахаасаа өмнө ''Эмоци'' продакшны тоглолт үзсэн талаар ярилаа. Тодруулбал, ''Хамгийн айж байгаа зүйл юу гэхээр, очигдор жолооч Д-гийн ахын эхнэр, хүүхэд 2оос халдвар илэрсэн. Энэ 2хүний хавьтлуудыг тогтоох ажил ид үргэлжиж, ихэнхийг нь тусгаарлаад байна. Энэ хүн ''Эмоци''  продакшны тоглот үзсэн байгаа юм. Зарим халдвар илэрсэн оюутнуудын тухайд тодорхой маршрутуудаа хэлээгүй байсныг өчигдөр мэдээлсэн'' гэжээ. Уншигчдад мэдээлэл өгхөд, ''Эмоци''продакшны ''BEST OF'' тоглолт арваннэгдүгээр сарын 5наас эхлэн өдөр бүр Соёлын төв өргөөнд тоглогдож байсан юм. Эмоци продакшны жүжигчин Нарансолонго нь ''Facebook'' хуудсан дээрээ ингэж пост бичжээ: ''Эмоци продакшны 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тоглолтыг Соёлын төв өргөөний их танхимын 17 дугаар эгнээний 29-35, 38-41, 49, 50, 16 дугаар эгнээний 35-44, 15 дугаар эгнээний 36-46, 14 дүгээр эгнээний 35-46 дугаар суудалд сууж үзсэн хүмүүс @Emotsi production Эмоци продакшн гэсэн Фейсбүүкийн мессенжер хаягт холбоо барих утасны дугаар, үзсэн суудлын дугаарыг бичнэ үү. Мөн 88611070 гэсэн дугаараар холбоо барина уу.''



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна