Английн цуврал алуурчин "Ковид"-оор нас баржээ

Админ
2020/11/16

“Йоркширийн алуурчин” нэрээр алдаршсан Их Британийн цуврал алуурчин Питер Сатклифф 74 насандаа ковидоор нас нөгчлөө. Тэрбээр 13 эмэгтэйг алсан хэрэгтээ бүх насаараа хоригдох ял эдэлж байсан юм. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч Питер эмчлүүлэхээс татгалзжээ. Сатклифф 1975-1980 онд Йоркширт 13 эмэгтэйг хөнөөсөн бөгөөд дэлхийг биеэ үнэлэгчдээс цэвэрлэх ариун үйлс бүтээсэн гэж шүүх хурал дээр ярьж байлаа. Гэвч хохирогчдын зарим нь биеэ үнэлэгч биш байсан юм. Түүнийг 30 жил сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлээд 2016 онд Даремийн Frankland хорих газарт шилжүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна