Дараахь 13 салбарын автомашин заавал тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй боллоо

Админ
2020/11/17

Улсын онцгой комиссоос улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорио тогтоох шийдвэр гаргасантай холбоотойгоор Улаанбаатар хотод явган хүний болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Зөвхөн нэр бүхий 13 салбарт  үйл  ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, тэдгээрт  ажиллагсдад дээрх хязгаарлалт хамаарахгүй. Мөн Нийслэлийн Засаг дарга дээрх 13 салбарын автомашиныг заавал тусгай зөвшөөрөлтэй автомашинаар хөдөлгөөнд оролцохыг даалгасан захирамжаа цуцласан байна. Өөрөөр хэлбэл, дараахь 13 салбарын ажлын унаа, ажилчдын унаа тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болсон бөгөөд албаныхан тухайн унааг зогсоосон бол ажлын үнэмлэхээ үзүүлэх шаардлагатай юм.
124939774_354171959016020_8374916215177063204_n_20201112020811.jpg


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна