A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once

Хятадын Tianwen-1 аппарат Ангараг руу хүрэх замынхаа 300 сая км-ыг туулжээ

Хятадын "Tianwen-1" аппарат Ангараг руу хүрэх замынхаа 300 сая км-ыг туулжээ

Админ
2020/11/18

Ангараг гаргийг судалж, шинжлэх Хятадын гараг хоорондын “Tianwen-1” аппарат 116 хоногт уг гарагт хүрэх замынхаа 300 сая орчим км-ыг туулсан бөгөөд нислэг амжилттай болж байна гэж тус улсын Сансар судлалын үндэсний газар мэдээлжээ. Хятад улсын Ангараг гаргийг судлах хөтөлбөрт зориулан бүтээсэн гараг хоорондын анхны аппарат болох "Tianwen-1" орон нутгийн цагаар 11 дүгээр сарын 17-ны өглөөний байдлаар 116 өдрийг сансарт өнгөрүүлжээ. Нислэгийн зай 300 сая км-ээс давж, одоо дэлхийгээс 63.8 сая орчим км зайд нисэж байгаа аж. Уг аппаратын бүх системүүд хэвийн ажиллаж байна гэж мэдээлэлд дурдсан байна. "Tianwen-1" аппарат Ангараг руу шууд бус хагас дугараг хэлбэртэй замаар нисэж байгаа ажээ. Тийм учраас аппаратаас дэлхий хүртэлх зай нь туулсан замаас нь бага байгаа гэнэ. "Tianwen-1" аппаратыг долдугаар сарын 23-нд өмнөд Хайнань мужийн Вэньчан сансрын буудлаас "Чанжэн-5" зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөжээ. Уг аппарат долоон сар орчмын дараа Ангараг гарагт дөхөж очих бөгөөд Нарны аймгийн дөрөв дэх гараг руу нисэх замдаа дөрвөн удаа цуврал маневр хийх аж. Одоогийн байдлаар гурван маневр хийжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна