Д.Нарангэрэл: Түргэн оношлуураар уушгины архаг бронхиттой хүн эерэг гарахгүй

Админ
2020/11/19

Коронавирусний нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурал боллоо. Өнгөрсөн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дорнод, Дархан-Уул аймгийн салбар лабораторид  өчигдөр буюу энэ сарын 17-нд нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнд коронавирус илэрсэн талаар мэдээлсэн юм. Хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нар сэтгүүлчдийн асуултад хариулав. -Дэлхийн улс орнуудаас коронавирусний эсрэг амжилттай тэмцэж байгаа ямар туршлага байна вэ? Д.Нарангэрэл: Шинэ Зеланд улсын туршлага бий. Хавьтлыг илрүүлэх, батлагдсан тохиолдлуудыг тусгаарлах, кластер өвчлөлийг хянах, шинжилгээ хийх, гадаад болон дотоод орчинд бүх нийтээрээ амны хаалт зүүх зэрэг сайн туршлага бий. Мөн 4 сар орчим хатуу хөл хорионы дэглэмийг сайтар сахьсан. Бид бусад орны туршлагыг судлах, нэвтрүүлэх шаардлагатай байна. -Түргэн оношлуураар уушгины архаг бронхиттой хүн эерэг гарах магадлалтай юу? Д.Нарангэрэл: Ийм зүйл байхгүй. Зөвхөн коронавирус илрүүлнэ. Гэхдээ 100 хувь баттай биш. Цусны шинжилгээ 45-60 хувийн магадлалтай, эсрэг бие илрүүлж байгаа оношлуур бол 90-95 хувийн баталгаатай. Энэ бол хуурамч сөрөг, хуурамч эерэг байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна