БАЯНЗҮРХ дүүрэг дотооддоо хөл хорио тогтоолоо

Админ
2020/11/19

Баянзүрх дүүргийн засаг дарга бөгөөд дүүргийн онцгой комиссын дарга Н.Баярмөнх дүүргийн хэмжээнд коронавирус гарсан хороодод хөл хорио тогтоох захирамж гаргалаа. Тухайлбал Баянзүрх дүүргийн дөрөдвдүгээр хороонд орцны жижүүрээр ажилладаг, гурван хүүхэдтэйгээ хамт амьдардаг эмэгтэйгээс халдвар илэрсэн.Тухайн иргэн нь халуурсан шинж тэмдэгтэй бөгөөд түүний PCR шинжилгээний хариугаар халдвар авсан нь тогтоогдсон байна. Мөн Баянзүрх дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт сэжигтэй тохиолдол байгаа тул ийнхүү сэжигтэй хороодуудад хөл хорио тогтоохоор боллоо. Монгол улс тэр дундаа Баянзүрх дүүрэгт коронавирусын халдвар илэрсэн, бүх нийтийн хөл хорио тогтоогоод байгаа энэ үед иргэн та үүргээ ухамсарлаж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж ГЭРТЭЭ БАЙНА УУ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна