ЭМЯ-наас хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд зөвлөмж сонордуулж байна

Админ
2020/11/19

Эрүүл мэндийн яамнаас хүнсний дэлгүүр, худалдааны төвд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон энэ хүнд цаг үед “COVID-19” халдварын эрсдэлээс хэрхэн хамгаалах талаар өгөх зөвлөгөөг танилцуулж байна.

Байгууллагад:

  • Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
  • Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх
  • Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
  • Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх
  • Амталгаат худалдаа хийхгүй байх
  • Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх
  • Сав,баглаа, боодлыг чийгтэй алчуураар арчих
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • Агаар сэлгэлт тогтмол хийх
  • Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг тогтмол арчих
  • Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах
  • Бие засах газрыг тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)
  • Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах

Албан хаагчдад:

  • Амны хаалт зүүх
  • Бээлий өмсөх
  • Гараа сайтар угаах
  • Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх
  • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 1800-0119 дугаарт хандах

Үйлчлүүлэгч нарт:

  • Амны хаалт зүүх
  • Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
  • Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих
  • Хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй, хүнсний хавчаараар авах
  • Амталгаа хийхгүй байх
  • Олон бараанд хүрэхгүй байх
  • Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх
  • Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
  • Сав, баглаа, боодлыг савантай усаар арчиж хэрэглэх
  • Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх
  • Гаднах сав, баглаа, боодлыг шууд хаях
  • Гараа савандаж угаах• Амны хаалт зүүх
  • Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
  • Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих
  • Хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй, хүнсний хавчаараар авах
  • Амталгаа хийхгүй байх
  • Олон бараанд хүрэхгүй байх
  • Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх
  • Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
  • Сав, баглаа, боодлыг савантай усаар арчиж хэрэглэх
  • Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх
  • Гаднах сав, баглаа, боодлыг шууд хаях
  • Гараа савандаж угаах


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна