Сүүлийн өдрүүдэд автобусаар зорчих зорчигчийн тоо нэмэгдсээр байна

Админ
2020/11/19

/2020.11.16/  нийтийн тээврээр 24293 хүн, /2020.11.17/ 90 чиглэлд 827 тээврийн хэрэгслээр нийт 44957 хүн, Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийтийн тээрийн хэрэгслээр 72802 хүн зорчжээ.

Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хол хорио тогтоосонтой холбоотойгоор нийтийн тээврийн автобуснууд цагийн тусгай горимоор тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа. Өнөөдрөөс эхлэн хувийн болон нийтийн тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож нийтийн тээврийн үйлчилгээг 07:00-10:00, оройны 17:00-20:00 цагийн хооронд явуулахаар болсон. Өнөөдөр нийт 92 чиглэлд 860 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байна. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийтийн тээврийн хэрэгслээр 72802 хүн зорчжээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг өдөр бүр 06:00-10:00 цагийн хооронд рейс бүрт 19 эцсийн зогсоол, 10 дундын зогсоол дээр тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуй нэгж хийж байна. Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна