14 давхрын тагтан дээр түгжигдсэн нэг настай охиныг ОБЕГ-ын алба хаагчид аварчээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто таун” хотхоны 14 давхарт “бага насны хүүхэд тагтан дээр ганцаараа байна. Хаалга нь түгжигдсэн орж чадахгүй байгаа” гэх дуудлагыг өчигдөр өдрийн 13:41 цагт өгчээ.
Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 13:50 цагт очиход иргэн М-ийн охин нэг настай, охин тагтан дээрээ байжээ. Улмаар алба хаагчид цонхоор нэвтрэн орж, хаалгыг онгойлгон ээжид нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна