Монгол Улсад “COVID-19” халдварын тохиолдол 518 болов
ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн хэвлэлийн хурлаар манай улсад коронавирусний 505 тохиолдол батлагдсан тухай мэдээлсэн. Тэгвэл 17.00 цагийн байдлаар нийт 53 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирус илэрчээ.
Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Улсын хэмжээнд Дархан-Уул аймагт 11, Сэлэнгэ аймагт 41, Орхон аймагт 13 аймагт 1, Дорноговь аймагт 1, Говьсүмбэр аймагт нэг, УБТЗ-ын харьяаллын 4, Улаанбаатар хотод 14, нийт үүсээд буй халдварын голомтод 85 тохиолдол бүртгэгдлээ” гэв.
Ингэснээр, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 518 бүртгэгдэж байна. Үүнээс 335 нь эдгэрээд байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна