Баянзүрх дүүргийн хэмжээнд сайн дураар болон зорилтот бүлгийн хүмүүст зориулж Коронавирусын (COVID-19) шинжилгээ авахаар Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлэг, Диспансерийн эмнэлэг, 14-р сургууль, 28 хорооны өрхийн эрүүл мэндийн төв дээр оношилгооны цэг байгуулан 594 иргэнээс шинжилгээ авлаа.
Бүх нийтийн өндөр бэлэн байдал зарласантай холбогдуулан авто замын хөдөлгөөнийг (Өглөө 07:00-10:00, Орой 17:00-20:00 цаг)-ийн хооронд хязгаарлаж байгаа тул шаардлагатай ажиллаж байгаа албан хаагчдын авто машины судалгааг гаргаж авто замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийг авах асуудлыг шийдвэрлэсэн. Тус зөвшөөрөл нь ажлын үнэмлэхийн хамт хүчинтэй.
Халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллага 2 худалдааны төв, 1 Супермаркет, 16 хүнсний дэлгүүр, Нөөцийн мах худалдаалах 3 цэг, 1 эмнэлэг, бусад 6 газрын нийт 14672 м2 талбайд холбогдох 65 эмч, ажилтнууд ариутгал хадваргүйжүүлэлт хийлээ.
Цагдаагийн газрын хэмжээнд нийт 6 постонд 6 тээврийн хэрэгсэлтэй, 12 алба хаагч үүрэг гүйцэтгэн 24 тээврийн хэрэгсэл, 51 иргэнийг нэвтрүүлж, 19 тээврийн хэрэгсэл, 39 иргэнийг гаргаж, 25 тээврийн хэрэгсэл, 54 иргэнийг буцааж ажилласан. Цагдаагийн газраас Баянзүрх дүүрэгт нийт 96 алба хаагч, 12 автомашин ажиллаж байна.
Коронавирусын цар тахлыг давж гарахад төр иргэдийн хамтын ажиллагаа чухал.
Тиймээс иргэд та бүхэн онцгой комиссоос гаргасан заавар зөвлөмжийг дагаж амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж, ОНЦ шаардлагагүй бол ГЭРтээ байж хайртай бүхнээ хамгаалаарай.
Сэтгэгдэл бичигдээгүй байна