Коронавирусний халдварын эрт үед илрэх дөрвөн шинж тэмдгийг нэрлэжээ

Админ
2020/11/21

Шинэ төрлийн коронавирусээр халдварласныг илтгэж болох хөнгөн зэргийн дөрвөн шинж тэмдгийг эмч нар нэрлэсэн тухай Их Британийн “Daily Express” сонин мэдээлжээ. Эдгээр шинж тэмдгийн нэг нь дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, хоолны дуршил буурах хэлбэрээр илэрдэг ходоод гэдэсний асуудал байж болно гэж “Daily Express” сонинд шинжлэх ухааны 36 судалгаанаас иш татан мэдээлсэн байна. "Энэ шинж тэмдгүүд нь өвчтөн коронавирустэй гэсэн үг биш юм. Гэхдээ анхаарал хандуулж, эмчид хандах нь зүйтэй" гэж Канадын Альбертын их сургуулийн доктор Митч Вилсон хэлжээ. Коронавирусний халдварын өөр нэг шинж тэмдэг нь нүдний салст бүрхэвчийн үрэвсэл байж болох гэнэ. Америкийн Нүдний эмгэг судлалын академийн судлаачийн онцлон тэмдэглэснээр, энэ шинж тэмдэг нь шинэ коронавирусний халдвар авсан нь батлагдсан хүмүүсийн 1-3 хувьд нь тохиолдож байгаа аж. Үүнээс гадна, ой тогтоолт, оюуны чадавх буурч илэрдэг танин мэдэхүйн эмгэг байж болно гэж Лондоны Эзэн хааны коллежийн эрдэмтэд дүгнэсэн байна. Коронавирусний халдварын эрт үед илрэх дөрөв дэх шинж тэмдгээр эмч нар ядаргааг нэрлэжээ. Ядаргаа нь “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан өвчтөнүүдийн тал хувьд нь нийтлэг тохиолддог гэдэг дүгнэлтийг Ирландын Тринити коллежийн судлаачид хийжээ. Шинэ төрлийн коронавирусний халдвар 2019 оны сүүлчээр Төв Хятадад бүртгэгдэж,  дэлхийн ихэнх улс орнуудад тархаад байгаа билээ. Халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд хүлээн зөвшөөрсөн юм. Одоогийн байдлаар дэлхий даяар 56.2 сая халдвар авч, 1.3 сая гаруй хүн нас бараад байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна