"Талх чихэр", "Бодь Даатгал"-ын ханш хамгийн их өсөв

Админ
2020/11/21

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 11 дүгээр сарын 20-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 22 ХК-ийн 21,313,086.98 төгрөгийн үнийн дүнтэй 315.184 хувьцаа арилжив. Үүнээс 6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 компанийн хувьцааны ханш буурсан бол мөн 8 үнэт цаасны ханш тогтвортой байв. Энэ өдөр "Талх чихэр" (TCK+13.47%) болон "Бодь Даатгал" ХК (BODI+2.31%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мандал Даатгал" (MNDL-3.32%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND-2.80%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 16.185 нэгж эрхийг нийт 1.6 сая төгрөгөөр арилжив. ТOP-20 индекс 0.23 хувиар буурч, 17584.77 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,586,311,080,203.33 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна