"Улаанбаатарт 6, Сэлэнгэд 5, Дорноговьд 6, Орхон аймагт 4 тохиолдол тус тус шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 142 боллоо"

Админ
2020/11/22

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Тэрбээр "Өчигдрийн хувьд улсын хэмжээнд нийт 3,071 шинжилгээ хийгджээ. Өчигдөр орой 17:00 цагаас хойш нийт 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тодруулбал,
  • Улаанбаатар хотод 6 тохиолдол
  • Сэлэнгэ аймагт 5 тохиолдол
  • Дорноговь аймагт 6 тохиолдол
  • Орхон аймагт 4 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд кластерлаж гарч байгаа голомт өвчлөлийн тоо нийтдээ 142 болжээ. Дотоодын халдварыг өссөн дүнгээр танилцуулбал,
  • Улаанбаатар хотод-38
  • Сэлэнгэ аймагт-58
  • Дорноговь аймагт-12
  • Орхон аймагт-16
  • Говьсүмбэр аймагт-1
  • Дархан-Уул аймагт-16 тохиолдол бүртгэгдээд байна.
Ингээд Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдол 578 боллоо. Үүнээс 337 хүн буюу нийт тохиолдлын 58 хувь нь эдгэрсэн” гэв.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна