Т.Гантөмөр: Нийслэлийн 4000 автомашин 07.00-17.00 цагт түгээлт хийнэ
УОК, НОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрөөс хүнсний, эм хангамжийн болон хот нийтийн үйлчилгээний автомашин 07.00-17.00 цагт хязгаарлалтгүйгээр зорчих боломжтой болжээ.
Уг шийдвэрийг ЭМЯ-ны өнөөдрийн 11.0 цагийн ээлжит мэдээллийн үеэр УУлаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийтэд танилцуулсан юм.
Тэрбээр, “Нийслэлд ажилладаг хүнсний 770 үйлдвэрын 2000 автомашин, хүнсний импортын барааны 220 аж ахуйн нэгжийн 2000 машин 07.00-17.00 цагт хязгаарлалтгүйгээр зорчиж, 3731 дэлгүүрт түгээлт хийх юм. Мөн Сансар, Оргил зэрэг томоохон сүлжээ дэлгүүрийн 350 автомашины дээрх цагт өөрийн сүлжээ дэлгүүртээ бараагаа хүргэнэ. Алслагдсан дэлгүүрүүд дээрх хугацаанд хугацаанд бараагаа авч амжаагүй бол өөрийн жижиг машинаар өглөө 07.00-10.00 гэрээтэй хүнсний захаасаа бараагаа авч болно. Хүнсний, эм хангамжийн, худалдаа үйлчилгээний болон хот нийтийн аж ахуйн үйлчилгээнд явдаг автомашиныг QR системд холбож байгаа. Уг ажлыг ирэх долоо хоногийн даваа гарагаас өмнө дуусгах бөгөөд ингэснээр QR кодтой автомашин 07.00-17.00 цагт түгээлтэд асуудалгүй гарах боломжтой болно” гэлдээ.

Сэтгэгдэл бичигдээгүй байна