Д.Нарангэрэл: Коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол өчигдөр бүртгэгдэв

Админ
2020/11/22

Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагт 620 мянган хүн шинээр коронавирусний халдвар авсан нь уг вирус анх тархаж эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Энэ нь коронавирусний эрсдэл улам бүр өндөр болж байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харицах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ. Тэрбээр, “Дэлхийн хэмжээнд 218 улсад 56.6 сая хүн коронавирусээр халдварлаад байна” гэлээ.

Монгол Улсын хувьд коронавирусний эрсдэлээс сэргийлэхээр ажиллаж байгаа бөгөөд ЗӨСҮТ хоёр баг ариутгал хийж буй юм. Коронавирусний эрсдэлээс сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж өгөх ЭМЯ-ны 3 тусгай дугаарт өнгөрсөн 24 цагт 3228 иргэн хандаж, зөвлөгөө авжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна