Жүжигчин Michael B. Jordan “ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ”-гаар тодорлоо

Админ
2020/11/22

Америкийн “People” сэтгүүл “2020 оны хамгийн тачаангуй залуу”-гаар жүжигчин, продюсер Michael B. Jordan-г тодруулжээ.   Түүнийг энэхүү нэр хүндтэй өргөмжлөлийн эзэн болсныг “Jimmy Kimmel Live” шоу нэвтрүүлгийн үеэр зарласан байна. Тэрээр энэ талаараа: - “Эмээ минь амьд сэрүүн байхдаа энэ сэтгүүлийн цуглуулдаг байсан. Ээж болон авга эгч нар маань ч их уншдаг байсан. Харин энэ удаагийнх нь лав манай гэрийн хамгийн хүндтэй газар байрлах байх. Манай гэр бүлийн эмэгтэйчүүд их бахархах байх” хэмээн хошигнон ярьжээ. “People” сэтгүүл хамгийн анх 1985 оны хоёрдугаар сарын 4-ны өдөр жүжигчин Mel Gibson-г тухайн жилийнхээ хамгийн царайлаг залуугаар тодруулж байжээ. Ингээд тус сэтгүүлээс сүүлийн 10 жилд ямар алдартнуудад энэхүү өргөмжлөлөө өгсөнг танилцуулж байна. 2010 ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ – ЖҮЖИГЧИН RYAN REYNOLDS 2011 ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ – ЖҮЖИГЧИН BRADLEY COOPER 2012 ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ – ЖҮЖИГЧИН CHANNING TATUM 2013 ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ – ДУУЧИН ADAM LEVINE 2014 ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ – ЖҮЖИГЧИН CHRIS HEMSWORTH 2015 ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ – ХӨЛБӨМБӨГЧИН DAVID BECKHAM 2016 ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ – ЖҮЖИГЧИН DWAYNE JOHNSON 2017 ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ – ДУУЧИН BLAKE SHELTON 2018 ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ – ЖҮЖИГЧИН IDRIS ELBA 2019 ОНЫ ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЗАЛУУ – ДУУЧИН JOHN LEGEND Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна