Дональд Трампын том хүү коронавирусийн халдвар авчээ

Админ
Өчигдөр 11 цаг 14 минут

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү энэ долоо хоногийн эхээр коронавирусийн халдвар авсан нь оношлогдож, тусгаарлагдсан тухай ойрын хүрээний хүмүүс нь өчигдөр мэдээлжээ. Үүний дараа түүнийг шинж тэмдэггүй халдвар авсан нь үнэн болохыг түүний хэвлэлийн төлөөлөгч баталсан байна. Ерөнхийлөгч Дональд Трампын ойрын хүрээний хүмүүсээс коронавирусийн халдвар авсан олон тохиолдол бүртгэгдээд байгаа. Ерөнхийлөгч өөрөө халдвар авч байснаас гадна тэргүүн хатагтай Меланиа, отгон хүү Бэррон нар нь мөн өвдөөд эмчлүүлсэн юм. Эх сурвалж: Washington post


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна