Гучин сая төгрөгийн азтан тодров

Админ
18 цаг 6 минутын өмнө

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр ням гарагт явагдаж нийт 34.101 хүн азтан боллоо. Үүнд:
  • 30 мянган төгрөгийн азтан-30.712,
  • 100 мянган төгрөгийн азтан-3055
  • Нэг сая төгрөгийн азтан-302,
  • Гурван сая төгрөгийн азтан-27,
  • Таван сая төгрөгийн азтан-4 иргэн хожиж,
  • 30 сая төгрөгийн нэг азтан тодров.
Энэ удаагийн тохирлын супер сугалааны шагналын сан 40 сая төгрөг байсан боловч супер шагналын эзэн тодорсонгүй. Ээлжит тохиролд 2020 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдож, Ebarimt системд бүртгэгдсэн 34.2 сая баримт хамрагджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна