Баянзүрх дүүрэгт түргэвчилсэн оношлогооны 16 цэг ажиллаж байна

Админ
2020/11/24

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт "COVID-19" халдварын түргэвчилсэн оношлогооны 16 цэг ажиллаж байна. Нийтийн тээвэр болон зарим банкууд тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Улаанзаглмай болон холбогдох байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сахиулан ажиллаж байна. Иргэд ч өндөр ухамсартай, дэглэмээ барьж байгаа нь энэ өглөөний байдлаар илэрхий харагдаж байна.

Ташрамд сонордуулахад, Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийн хүрээнд, нийтийн тээврийн цагийн хуваарийн зохицуулалтыг иргэддээ хүндрэл эрсдэлгүй зохион байгуулах талаар тодорхой шийдэлд хүрсэн билээ.

-Нийтийн тээвэр энгийн цагийн горимд шилжиж байна. Зайлшгүй ажиллах шаардлагатай 13 тусгай салбарын ажилчид, эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа иргэдэд нийтийн тээвэр, албаны болон хувийн автомашинаараа замын хөдөлгөөнд оролцох нээлттэй  06.00 цагаас 22.00 цаг хүртэл явна.

-Хүнсний түгээлтийн тээврийн хэрэгсэл өглөө 07:00-17:00 цаг хүртэл  явна. НОК өнөөдрийн байдлаар 5000 гаруй тээврийн хэрэгсэлд QR кодтой зөвшөөрөл олгоод байна.

-Эм ханган нийлүүлэх байгууллагуудын түгээлтийн машин 24 цаг явах боломжтой болсон.

Иргэнийг биеийн байцаалт, эмнэлэгт цаг авсан / эрүүл мэндийн дэвтэр / үндэслэж явуулна.

Иргэн та өөртөө хяналт тавьж, хүн хоорондын 1,5-2 метрийн зайгаа авч, маскаа зүүж өөрийн болон бусдынхаа эрүүл мэндийн төлөө хариуцлагатай хандана уу!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна