Хувийн аж ахуй нэгж байгууллагууддаа баярлалаа
Ковид-19 цар тахлын хөл хорионы үед нийгмийн зорилтод бүлгийн иргэдэд хоол хүнс, түлээ, нүүрс болон бусад хэрэгцээт зүйлсээр тусламж, дэмжлэг үзүүлж ХНХЯ-тай хамтран ажилласан хувийн ААН байгууллагууддаа баярлалаа.
“МОБИКОМ КОРПОРАЦ”-иас Нийслэлийн 6 дүүргийн, 175 хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд ковидийн үед үнэ төлбөргүй ярих дугаар олгож халамжийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх ажлыг зохион байгуулав.
“АПУ” ХХК нь 6000 ширхэг сүү, сүүн бүтээгдэхүүнийг зорилтот бүлгийн иргэдэд түгээж, мөн Улаанбаатар хотын хүнсний дэмжлэг шаардлагатай 4000 өрхөд хоол тэжээлийн багц өгөхөөр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
"И-Март" супермаркеттай хамтран “Монголын хүүхдийн сан”, “Нандин амьдрал”, "Эрдэм”, “Манай гэр” асрамж халамжийн төв, “Эрчүүд, гэр бүл, хүүхэд хөгжлийн нийгэмлэг”-т байгаа зорилтот бүлгийн иргэдийг хүнсээр хангах ажлыг зохион байгуулав.
Сэтгэгдэл бичигдээгүй байна