АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден олон жилийн турш зөвлөхөөрөө ажилласан Энтони Блинкенийг Төрийн нарийн бичгийн даргаар томилохоор төлөвлөж байна гэж нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлжээ.
“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Ж.Байден үүнтэй холбоотой мэдэгдлийг мягмар гарагт хийх төлөвтэй байна. Түүний шилжилтийн үеийн баг энэ талаар хариулт өгөхөөс татгалзсан бөгөөд Э.Блинкен ч мөн тодруулга авах хүсэлтэд хариулаагүй байгаа ажээ.
“Ж.Байден Төрийн нарийн бичгийн даргаар Э.Блинкенийг сонгох магадлал маш өндөр байна” гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж “Reuters” агентлагт мэдээлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна