А.Амбасэлмаа: Улаанбаатар хот болон таван аймагт үндсэндээ хоёр том голомт бий

Админ
2020/11/24

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Тэрбээр "11 дүгээр сарын 22-нд улсын хэмжээнд нийт 3,011 хүнд PCR шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймагт өчигдрийн 17:00 цагаас хойш халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй, 20 тохиолдолтой байгаа. Мөн Дорноговь, Орхон аймагт нэмж тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тус тус 17 тохиолдолтой байгаа. Говьсүмбэр аймагт шинээр халдвар нэмэгдээгүй, 1 тохиолдолтой байгаа. Сэлэнгэд нийт 98 тохиолдол байна. Тус аймагт шинжилгээ, судалгаа үргэлжилж байна" гэв. Харин Улаанбаатар хотод 11 хүнд коронавирусийн халдвар шинээр илэрсэн байна. Эдгээр нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мөн мэдээлэв. Тэрбээр "Гурван хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн. Бусад нь 20, 21-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг 24-48 цагийн дотор олж, тусгаарлаж байгаа. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал 883 хүнийг тусгаарлан, үүнээс 39 хүнийг гурав дахь давтан шинжилгээг хийсэн байна" гэв. "Улаанбаатар хот болон таван аймагт үндсэндээ хоёр том голомт бий. Эхнийх нь иргэний голомт, нөгөөх нь төмөр зам дагуух хот суурин газрын кластер халдвар. Хоёр голомтоос нийт 204 тохиолдол байна". Дотоодод бүртгэгдсэн 204 халдвар:
  • Улаанбаатарт 51
  • Дархан-Уул 20
  • Дорноговь 17
  • Орхон 17
  • Говьсүмбэр 1
  • Сэлэнгэ аймагт 98 байна.
"Одоогийн байдлаар Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн болон дотоодын халдвар нийлээд 640 тохиолдол боллоо. Үүнээс 340 хүн нь буюу 53 хувь нь эдгэрээд байна"


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна