БНСУ-д 11 сарын 23-ны 18 цагийн байдлаар Коронавирусын халдвар авсан тохиолдол 255 хүрлээ

Админ
4 цаг 55 минутын өмнө

БНСУ-д 11 сарын 23-ны 18 цагийн байдлаар Коронавирусын халдвар авсан тохиолдол 255 хүрлээ. Хэрвээ энэ удаа вирусийн тархалтыг зогсоож чадахгүй бол ирэх 7 хоногт өдөрт 400 хүн, дараагийн дараа 7 хоногт 600 орчим хүмүүс өдөрт коронавирусаар халдвар авах аюултай гэсэн статистик тоо мэдээ гараад байна. Үүнтэй холбогдолтойгоор хамгийн их сэтгэл түгшээж байгаа асуудал бол 12-р сарын 3-нд БНСУ-д ЭЕШ-ыг 500,000 орчим сурагч өгөх юм. ЭЕШ-ыг онлайнаар авахаар болсон ч халдварын тохиолдол нэмэгдэх аюултай байна. Тиймээс өнөөдөр БНСУ-ын ЗГ-аас нөхцөл байдал хэцүү болсонтой холбогдуулан хөл хориог 1.5 аас 2 руу өсгөхөөр боллоо. Сүүлийн хэдэн хоног өдөрт Коронавирусын халдвар авсан хүний тоо дунджаар 300 орчим байгаад хөл хориог 2-р үе шат руу шилжүүлэхээс өөр аргагүй болжээ. Хөл хориог 2-р шат руу өсгөснөөр юу өөрчлөгдөх вэ?
  • Кофешоп зөвхөн Takeout, хүргэлт
  • Ресторан болон түргэн хоолны газар 21:00 цагаас хойш зөвхөн Takeout, хүргэлт
  • Шашны үйл ажилагаа нийт хүчин чадлын 20%-тай тэнцэх хэмжээний хүмүүс нэвтрэх боломжтой
  • Fitness Club 21:00-аас хаах
  • Pc тоглоомын газар, автомат тоглоомын газар, нийтийн халуун усны газар, гэх мэт 1 хүнд ноогдох талбай 8 м.кв-аас доош бол ажиллахыг хоригложээ.
  2020.11.24 ны 00:00 цагаас 2 долоо хоногийн турш хэрэгжинэ хэмээн мэдэгдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна