Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэхээр болов

Админ
3 цаг 40 минутын өмнө

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж гаргасан шийдвэрээ яг одоо танилцуулж байна. Төв банкны Бодлогын хорооны шийдвэрээр бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэж байна. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, манай улсад гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын зэргийн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 11 дүгээр сарын 23-нд Мөнгөний бодлогын хороо хуралдлаа. Өнөөдрийн хурлаар:
  • Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувь хүргэх,
  • банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох,
  • Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг  2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,
  • ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэр гаргасан талаар мэдэгдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна