Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон вирустэй хэрхэн зохицон амьдрах шинэ стратеги танилцуулна

Админ
2020/11/24

Франц Улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон маргааш ард түмэндээ хандан мэдэгдэл хийх бөгөөд энэ үеэр вирустэй нөхцөлд хэрхэн амьдрах тухай шинэ стратеги танилцуулах юм байна. Тус улсын Иргэний асуудал хариуцсан сайд М.Шиаппа "Бид цаашид хөл хорионы дэглэмтэй үүрд байх нөхцөлгүй. Ерөнхийлөгчийн мэдээллээр цаашид вирустэй нөхцөлд амьдрах глобал стратеги тодорхойлогдоно" гэж хэлжээ. Франц Улсын хувьд одоогийн байдлаар хаалттай байгаа амин чухал бус хэрэгцээний зүйл худалдаалах дэлгүүр, худалдааны төвүүдийг ирэх 12 дугаар сарын 1-нээс эхлэн нээж 8м2 талбайд нэг хүн байхаар тооцох, хүний тоог хязгаарлах, халдвараас хамгаалах ариутгалыг өндөр түвшинд хийхээр төлөвлөж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй юм. Түүнчлэн 2021 оны 1 дүгээр сараас кинотеатр, спорт заал зэрэг олон нийтийн газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх магадлалтайг тэд онцлов. Франц Улсад 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар вирусын халдвар авсан шинэ тохиолдол 13157 /нийт 2140208/, нас баралтын тоо 214 /нийт 48732/ болж нэмэгдсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна