"Ulaanbaatar MMC Energy" баг “World Tour Final” тэмцээнд оролцох эрхээ авчээ

Админ
2020/11/25

Ирэх сарын 18-19-нд Саудын Арабын Жидда хотод болох Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрлийн “World Tour Final” тэмцээнд Монголын “Ulaanbaatar MMC Energy” баг оролцохоор болжээ. Ингэснээр “Ulaanbaatar MMC Energy” тус тэмцээнд Монголыг төлөөлөн анх удаагаа оролцохоор боллоо. Энэхүү тэмцээнд оролцох эрхийг авахын тулд “World Tour” тэмцээний улирлын жагсаалтын шилдэг 12-т багтах ёстой юм. Тэмцээнд оролцох 12 баг: 1. Riga (LAT) - 320 оноо 2. Liman (SRB) - 320 оноо 3. NY Harlem (USA) - 179 оноо 4. Novi Sad (SRB) - 170 оноо 5. Utena Uniclub  (LTU) - 150 оноо 6. Jeddah (KSA) - 140 оноо 7. Lausanne Katapult (SUI) - 135 оноо 8. Piran (SLO) - 130 оноо 9. Sakiai Gulbele (LTU) - 118 оноо 10. Ub (SRB) - 98 оноо 11. Ulaanbaatar MMC Energy (MGL) - 53 оноо 12. Amsterdam (NED) – 50 оноо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна