Коронавирусний нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах Түр хороо хуралдана

Админ
2020/11/25

 Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар бүр нээлттэй хэлэлцэх УИХ-ын Түр хороо өнөөдөр Төрийн ордонд 12.00 цагт хуралдана. Уг Түр хороо нь хуулийн хэрэгжилтийг хянан хэлэлцэх, шаардлагатай бол хэрэгжилтийн талаар УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлэх, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй юм. Түр хорооны өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн хэрэгжилтийн явц болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр товлоод байна. Ташрамд дурдахад, УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр буюу энэ сарын 23-нд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр тэрбээр, ББСБ, ХЗХ-дын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох арга хэмжээг нэр мөр хэрэгжүүлэх талаарх санал боловсруулж, Түр хорооны хуралдаанд танилцуулахыг үүрэг чиглэл болгосон юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна