Агаарын тээврээр энэ оны эхний 10 сард 2.1 мянган тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2.7 (55.7 хувь) мянган тонноор буурав.
Агаарын тээврээр оны эхний 10 сард дотоодод 72.9 (3.4 хувь) тн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 5.2 (7.7 хувь) тонноор өсжээ. Мөн олон улсад тээсэн ачаа 2.1 (96.6 хувь) мянган тн болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 (56.6 хувь) мянган тонноор буурчээ.
Агаарын тээврээр тээсэн ачаа 10 дугаар сард 175.0 тн болж, өмнөх сараас 11.5 (6.2 хувь) тонноор буурсан байна.
Агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний 10 сард 425.7 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеэс 967.7 (69.4 хувь) мянган хүнээр буурлаа. Агаарын тээврээр зорчигчид 10 дугаар сард 31.9 мянга болж, өмнөх сараас 0.7 (2.4 хувь) мянган хүнээр өсжээ.
Агаарын тээврээр орон нутагт зорчигчид 2020 оны эхний 10 сард 267.9 (62.9 хувь) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 99.0 (27.0 хувь) мянган хүнээр буурав. Үүнд Чойбалсан чиглэлийн зорчигч 90.7, Овоот чиглэлийн зорчигч 88.9, Мөрөн чиглэлийн зорчигчид 67.9 хувиар буурсан нь нөлөөлжээ.
Агаарын тээврээр олон улсад зорчигчид энэ оны эхний 10 сард 157.8 (37.1 хувь) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 868.7 (84.6 хувь) мянган хүнээр буурлаа. Үүнд Улаанбаатар-Бээжин чиглэлийн зорчигч 92.7, Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигч 90.3, Улаанбаатар-Хайлаар чиглэлийн зорчигч 88.7, Улаанбаатар-Гонконг чиглэлийн зорчигч 86.7, Улаанбаатар-Москва чиглэлийн зорчигчид 88.7 хувиар буурсан нь голлон нөлөөлөв.
Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 2020 оны эхний 10 сард 130.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 311.1 (70.4) тэрбум төгрөгөөр буурав. Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны 10 дугаар сард өмнөх сарынхаас 230.3 (2.2 хувь) сая төгрөгөөр буурч, 10.1 тэрбум төгрөг болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна