Шуудайнд хийж мөчилсөн, 16 настай эмэгтэй хүүхдийн цогцос олдсон хэрэг гаржээ

Админ
2020/11/25

Өнгөрсөн шөнө шуудайнд хийж мөчилсөн, 16 настай эмэгтэй хүүхдийн цогцос олдсон хэрэг гаржээ Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 23-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын гудамжнаас хоёр ширхэг шуудайтай зүйл байна, эвгүй үнэр үнэртээд байна гэж иргэнээс цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Үүний дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгасан байна. Талийгаач охин нь 16 настай бөгөөд арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хичээлдээ явахаар гараад өнөөдрийг хүртэл сураггүй болоод байжээ. Улмаар эцэг эх нь цагдаагийн байгуулагад хандаж, эрэн сурвалжилж байсан аж. Уг аймшигт хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, гэмт этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн байсан юм. Тэгвэл дөнгөж сая эх сурвалжаас авсан мэдээллээр сэжигтнийг баривчилжээ. Тодруулбал амь хохирогчийн төрсөн ах болох 2002 онд төрсөн 18 настай залууг сэжигтнээр татаж, байцаалт авч эхэлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна