Долоон дүүрэгт халдварын тохиолдол гаржээ

Админ
2020/11/25

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нийслэл хотод гарсан өвчлөлүүдийг дүүрэг тус бүрээр нь танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 54 халдварын тохиолдол батлагдаад байгаа. Халдвартай нь  батлагдсан иргэдийн гэрийн байршил өөр, өөр дүүрэгт байгаа хэдий ч янз бүрийн арга хэмжээнд батлагдсан тохиолдлуудтай хамт оролцсон байгааг А.Амбасэлмаа дарга хэлсэн юм. Үргэлжлүүлэн тэрбээр “Үзвэр үзсэн, караокед орсон, батлагдсан тохиолдолтой хамт хооллосон, мөн мэргэжлийн ажлаа буюу бариа засал хийсэн гэх мэт хүмүүс халдвар авсан байна. Халдвар гарсан дүүрэг, хороодыг танилцуулбал,
  • БЗД-ийн 4, 10 дугаар хороо /17 тохиолдол/
  • СБД-ийн 13, 16, 18  дугаар хороо /11 тохиолдол/
  • БГД-ийн 1, 4, 6, 18 дугаар хороо
  • СХД-ийн 7, 19 дүгээр хороо /11 тохиолдол/
  • ХУД-ийн 10, 16, 21 дүгээр хороо /5 тохиолдол/
  • Багануур дүүргийн 4 дүгээр хороо /1/
  • ЧД-ийн 19 дүгээр хороонд /9 тохиолдол/ амьдардаг, ажилладаг иргэд коронавирусийн халдварт өртсөн байна” хэмээн хэллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна