Коронавирусын халдварт өвчний хамгийн аюултай шинж тэмдгийг хэлжээ
Амьсгалын замын халдварт өвчний бусад шинж тэмдэг илрэх үед амьсгал давхцах нь коронавирусын халдварт өвчний үед илэрдэг хамгийн аюултай шинж тэмдэг юм хэмээн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын тархвар судлалын төвийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн захирал Наталья Пшеничная мэдэгджээ.
“Амьсгалын замын халдварт өвчний үед илэрдэг шинж тэмдгүүдээс гадна амьсгал давхцах нь хамгийн аюултай шинж тэмдэг юм. Ийм тохиолдол эмчид даруй хандах хэрэгтэй” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэв.
Амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдгүүд ажиглагдахаас гадна үнэрлэх мэдрэмжээ алдвал дийлэнх тохиолдолд коронавирусын халдвар авсныг харуулж байгаа юм хэмээн Пшеничная мөн мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна