Нэг удаагийн оношилгоо хангалтгүй болохыг судлаачид анхааруулж байна
АНУ сүүлийн 24 цагт “COVID-19”-ийн 1.8 сая оношилгоо хийлээ. Оношилгоогоор 156.9 мянга буюу 11 хүн тутмын нэг нь “коронавирус”-ын халдвар авсан нь тогтоогдсон байна.
Харин Энэтхэг улс мөн хугацаанд 800 мянган хүнээ оношилж, 37.3 мянга буюу 21 хүн тутмын нэг нь “COVID-19”-өөр өвчилснийг баталгаажуулжээ. Үүнээс гадна нэг удаагийн оношилгоо хангалтгүйг эрүүл мэндийн салбарын судлаачид анхааруулж байна. Тухайлбал: халдвар авсан өдрийнхөө маргааш нь оношилгоонд ороод хариу нь “Сөрөг” гарах боломжтой бөгөөд хэд хоногийн дараа халдвар тараах эрсдэлтэй тохиолдлууд гарч байгааг эрдэмтэд онцолж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна