Японы мэргэжлийн сумо бөхийн Ёкозүна Хакухо М.Даваажаргал, Япон улсын иргэн болж, паспорт гардан авсан билээ. Энэ талаарх яриа эртнээс гарч Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өнгөрсөн оны зургадугаар сард гаргаж, Ерөнхийлөгч Х.Баттулга ёсоор болгосон юм. Хакухо М.Даваажаргал нь 2017 болон 2019 онуудад "Японы нийслэл Токио хотын Кокугикан" ордонд Бүх Японы аварга шалгаруулах сумо бөхийн тэмцээнд тус бүр түрүүлж байсан.
Нийгмийн сүлжээнд энэ талаар янз бүрээр бичиж үзэл бодлоо илэрхийлж буй. Тухайлбал МУГЖ Г.Ариунбаатар ийнхүү бичжээ. Элэг нэгтнүүд чинь хармалсандаа, хайрласандаа д халаглаж буй биз! Таны зорилго, Эх орноо гэсэн чинхүү сэтгэлийг хожим бүх Монголчууд ойлгон шагшина гэдэгт эргэлзэхгүй байна! Эх орон, элгэн саднаа гэхлээр нулимс нь цэлэлзэн өндөлзөж, зүрхнийхээ гүнд маш ихээр бэтгэрэн сандагийг чинь мэдэхийн хувьд Эх орон Монголоо Бөмбөрцөгт МӨНХӨД дуурсгах Их үйлсэд тань Амжилт хүсч элэг нэгт бид чинь дөрөөнд тань сүү дусаан хүлээж сууя! Монгол хүн бол Монгол л ХҮН... Дэлхийн хүн бол Дэлхийн л ХҮН... Японы паспорт авахдаа Мөргөх нь зүйн хэрэг! Хүндлэл, Итгэл дээр бүх зүйл Тогтоно!
эх сурвалж www.Barimt.com
Сэтгэгдэл бичигдээгүй байна