Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 24-нд 3301 хүнд шинжилгээ хийхэд 27 хүнд коронавирус илэрчээ.
Улаанбаатарт 6, Дорноговь аймагт 1, Сэлэнгэ аймагт 20 тохиолдол шинээр нэмэгджээ. Сүүлийн 24 цагт Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймагт халдвар шинээр бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 699 болж байна. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт коронавирусний халдварын улмаас 350 хүн эмчлүүлж буй юм.2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11.00 цагийн байдлаар, дотоодод бүртгэгдсэн халдвар
Улаанбаатарт 60
Дархан-Уул 20
Дорноговь 18
Орхон 17
Говьсүмбэр 3
Сэлэнгэ аймагт 144 тохиолдол бүртгэгдэж нийт 262 болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна