Улс оронд нь коронавирусын цар тахал дахин дэгдэх эрсдэлтэйг Вьетнамын Эрүүл мэндийн сайд Нгуен Тхань Лонг анхааруулжээ.
“Вьетнамд 83 өдөр дараалан коронавирусын халдварын тохиолдол дотооддоо илрээгүй хэдий ч халдварт өвчин дахин дэгдэх эрсдэл тун өндөр байгааг анхаарах хэрэгтэй. Дэлхий даяар “COVID-19”-н тохиолдол өсөн нэмэгдсээр байгаа учир манай улсад зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол нэмэгдэх эрсдэл өндөр байна” хэмээн тэрбээр хэлжээ.
"Халдварт өвчин дахин дэгдэхээс сэргийлэхийн тулд үр дүнтэй тэмцэх аргыг нэмэгдүүлж, хилийн чанадаас ирж буй иргэдэд тавих хяналтыг чангатгах шаардлагатай. Халдвар дахин дэгдэж болзошгүй нэг аюултай эх үүсвэр нь хууль бусаар явагдаж буй хил дамнасан шилжилт хөдөлгөөн юм" хэмээн тус улсын Эрүүл мэндийн сайд цохон тэмдэглэв.
Он гарснаас хойш Вьетнамд хөрш орнуудаас 20 мянга гаруй цагаач хууль бусаар нэвтэрчээ. Тус улсад халдварын нийт 1316 тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн хугацаанд халдвар авсан 1153 хүн эмчлэгдсэн бол 35 хүн өвчний хүндрэлийн улмаас нас баржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна