Дэлхийн хэмжээний хамгийн том хямдрал энэ 7 хоногт болно

Админ
2020/11/26

  Онлайн худалдааны сайтуудын үйл ажиллагаа жил ирэх тусам хөгжиж, бараа бүтээгдэхүүн нь салбар дэлгүүр дээрхээс ч илүү сонголттой байх болсон. Түүнчлэн үнийн хувьд хямд байдгаараа хэрэглэгч бидэнд маш давуу талтай. Жил бүрийн 11-р сард дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс Black Friday, Thanks Givingday, Cyberday хямдралыг хүлээдэг гэхэд хилсдэхгүй. Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд 11-р сарын хямдралын үеэр АНУ-ын иргэдийн онлайн дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авсан үнийн дүн нь 7,4 тэрбум ам.долларт хүрч байжээ. Энэ нь онлайн худалдан авалтын дээд амжилт болсон гэдгийг CNN мэдээлсэн. Мэдээж энэ амжилт ковид-19 цар тахалтай зайлшгүй холбогдоно. Цар тахлын нөлөөгөөр онлайн бизнесүүд эрчимтэй хөгжиж байгаа билээ. Харилцагч Та ч бас хатуу хөл хорионы энэ үед дэлхийн хямдралыг ашиглаад авахыг хүсэж, товлосон бараагаа Visa картаараа захиалаад авдаг л цаг. Хэрэв Танд олон улсын карт байхгүй, эсвэл хугацаа нь дууссан бол ХХБ-ны TDB Online үйлчилгээ ашиглан төгрөг, ам.доллар, евро зэрэг валютаас сонгон биет бус Виртуал Visa картыг хормын дотор үүсгэж, тэр дор нь ашиглаж эхлэх боломжтой. Мөн TDB online -аар хүссэн картаа захиалж, Монгол шуудан ХК-аар Улаанбаатар хот дотор ажлын 3-5 хоногт хүргүүлэх боломжтой. ХХБ-ны Visa картаа ашиглаад 50-90% хүртэлх хямдралыг заавал ашиглаарай. Дэлхийн худалдааны том сайтууд болох www.amazon.com, www.walmart.com w ww.blackfriday.com , мөн дотоодын онлайн худалдааны www.shoppy.mn, w ww.rio.mnw ww.next.mnwww.smartcenter.mn зэрэг олон сонголт Танд байгаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна