ДЭМБ: Хүн амын 95 хувь нь амны хаалт зүүж байгаа бол хөл хорио тогтоох шаардлагагүй

Админ
2020/11/27

Дэлхий эрүүл мэндийн байгууллага хэрвээ хүн амын 95 хувь нь амны хаалт зүүж байгаа бол хөл хорио тогтоох шаардлагагүй гэж Европын улс орнуудад зөвлөж байна. Өнөөдрийн байдлаар Европ тивийн хэмжээнд Коронавирусын халдвар авсан тохиолдол нэмэгдэж байгаа ч Европын зарим оронд иргэд нь нийгмийн харилцаанд оролцохдоо амны хаалт зүүхээс татгалзсан хэвээр байна. Европын зарим орны иргэд хоорондын зай барих боломжгүй газруудад хүн бүр амны хаалт зүүсэн бол тухайн газар хөл хорио тогтоохгүй байх боломжтой. Өнөөдрийн байдлаар Европын хүн амын 60 хүрэхгүй хувь нь л амны хаалт зүүж байна. Хэрвээ энэ тоо 95 хувьд хүрвэл заавал хөл хорио тогтоогоод байх шаардлагагүй гэж ДЭМБ-ын бүс нутаг хариуцсан захирал хэлжээ. Гэхдээ тэрбээр амны хаалт хэрэглэснээр вирусээс 100 хувь хамгаалж чадахгүй, халдвараас урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээтэй хавсрах нь илүү үр дүнтэй хамгаалж байгааг Европын ард иргэд анхаарах нь зүйтэйг ч сануулжээ. Дэлхийн зарим улс орнуудад Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн газарт амны хаалт заавал зүүх журам гаргасан. Гэвч халдварын тархалт өндөр байгаа зарим улс орнууд өнөөдрийг хүртэл амны хаалт заавал зүүх журам мөрдүүлээгүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна