Дэд станцын автотрансформаторыг дотооддоо засварлажээ
Хангайн бүсийн эрчим хүчний системийн ажилчид Эрдэнэтийн дулааны дэд станцын 200 МВА автотрансформатор-2-ийг засварлан Эрдэнэт хот руу тээвэрлэн, өвлийн их ачааалаас өмнө залгаж ажилд оруулах гэж байна.
Автотрансформатор-2-ийн засварыг Украйн улсын "ЗТЗ-СЕРВИС" компанийн мэргэжилтнүүдийн хамт засварлажээ. Уг авторансформатор 2018 онд гэмтэж, Украйны мэргэжилтнүүдтэй хамтарч 2019 онд гэмтлийг тодорхойлжээ. АТ-2-ийн РПН-ийн салаалгын ороомогт ороодос хоорондын богино залгаа болох үед хөндийрүүлэг гэмтсэн байсныг тусгаарлагчийг хүчитгэх, хийцийг өөрчлөх аргаар гэмтсэн хэсгийг сольж шинэчилж засжээ. Энэ төрлийн засварын ажлыг Монгол Улсад анх удаа амжилттай гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна