“Rite Aid” ирэх сараас эхлэн оношилгоо бүрийг 115 ам.доллароор хийнэ

Админ
2020/11/27

АНУ-д эм ханган нийлүүлэлтээр гуравдугаарт бичигддэг “Rite Aid” компани ирэх сараас эхлэн оношилгоо бүрийг 115 ам.доллароор хийнэ гэгдээ мэдээллээ. Өөрөөр хэлбэл АНУ-ын оношилгоонд зориулан олгож байсан санхүүжилтийн хугацаа дуусаж, компаниуд үнээ нэмж эхэлсэн байна. Пеннсилвани мужид төвтэй тус компани 15 мужид 300 гаруй оношилгооны төв ажиллуулдаг аж. АНУ сүүлийн 24 цагт “COVID-19”-ийн 1.7 сая оношилгоо хийсэн байна. Оношилгоогоор 169.2 мянга буюу 10 хүн тутмын нэг нь “коронавирус”-ийн халдвар авсныг тогтоосон байна. Харин Энэтхэг улс мөн хугацаанд 1.1 сая хүнээ оношилж, 44.2 мянга буюу 24 хүн тутмын нэг нь “COVID-19”-өөр өвчилснийг баталгаажуулжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна