"Falcon 9" хөлөг долоо дахь удаа сансарт хөөрөөд буцаж газардлаа

Админ
2020/11/27

"Space X" компани өнгөрсөн мягмар гарагт "Starlink" хиймэл дагуулынхаа ээлжит багцыг сансарт хөөргөлөө. Энэ нь "Falcon 9" пуужингийн сансарт хөөрөөд буцаж газардсан долоо дахь нислэг байсан юм. Пуужинг АНУ-ын Флорида муж дахь Кейп Канавералын агаарын хүчний станцаас хөөргөсөн ба "Space X" компанийн энэ жилийн 23 дахь, Falcon 9 хөлгийн 100 дахь даалгавар байв. "Space X" компанийн төлөвлөгөөний дагуу "Falcon 9" пуужин агаарт хөөрч хиймэл дагуулыг зохих түвшинд хүргэснийхээ дараа салж эргэн дэлхий дээр газардсан бөгөөд удахгүй найм дахь нислэгээ хийж болохоор ажээ. Сансарт пуужин хөөргөх тоо жил бүр өсөх хандлагатай байгаа ба "Space X" ирэх жил илүү олон нислэг хийхээр төлөвлөж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна