Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 26-нд хийсэн шинжилгээгээр хийхэд 26 хүнд коронавирус илэрчээ.
Нийт 18 031 хүнд коронавирусний шинжилгээ хийсэн бөгөөд Улаанбаатарт 2, Сэлэнгэ аймагт 9, Дархан-Уул аймагт 11, Орхон аймагт 1, Дороноговь аймагт хоёр тохиолдол нэмэгджээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 738 болж байна. Үүнээс 347 хүн эдгэрчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна