Аргентинчууд Диего Марадонаг эцсийн замд нь үдлээ

Админ
2020/11/28

Хөл бөмбөгийн домог Диего Марадонаг эцсийн замд нь үдэх ёслол Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод өчигдөр боллоо. Уг ёслолд Марадонагийн гэр бүл, ойр дотны хорь орчим хүн оролцсон бөгөөд хэдэн мянган шүтэн бишрэгчид, хөгжөөн дэмжигчид нь цуглаж шарилынх нь дэргэдүүр гарахдаа уйлж, залбирч байв. "Бурхны хүү" 60 насандаа, өнгөрсөн лхагва гарагт зүрхний шигдээсний улмаас өөд болсон ба түүний үхэл дэлхий дахиныг гашуудуулсан юм. Гэвч үндэсний баатар, шүтээн хэмээн хайрладаг байсан Аргентинчуудын хувьд хэн хүнээс илүүтэй гашуудаж байна. Марадонагийн шарилыг Аргентины далбаагаар ороож өмсдөг байсан 10 дугаарыг нь байршуулсан ба ерөнхийлөгчийн ордны дэргэд олон нийтэд харуулсан юм. Түүнийг эцсийн замд үдэх үед хүмүүсийн бөөгнөрөл хэдэн км үргэлжилж, шарил руу ойртох гэсэн иргэдийг зогсоохын тулд цагдаа нар нулимс асгаруулагч, резинэн сумтай буу ашигласан байна. Иргэд "Би зүгээр л Диеготой салах ёс хиймээр байна" гэж байсан ба эцэст нь эрх баригчид үймээн самуун дэгдээхгүйн тулд Марадонагийн шарилыг олон нийтэд харуулахаа зогсоосон юм. Түүнийг хотын захад орших Bella Vista оршуулгын газарт эцэг эхийнх нь дэргэд нутаглуулжээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна