Хабиб Нурмагомедов эргэн ирэх үү?
Холимог тулааны алдарт тамирчин Хабиб Нурмагомедов 10-р сарын 25-нд UFC-254 арга хэмжээний өрсөлдөгч Жастен Гэйтжийг ялсныхаа дараа зодог тайлсан билээ.
Тэгвэл яг сарын дараа Хабиб хоёр сая дагагчтай өөрийн албан ёсны цахим хуудаснаа “Удахгүй уулзъя Дана” хэмээн орууллаа. Тулааны спорт сонирхогчид түүнийг UFC-ийн босс Дана Уайттай зүгээр нэг уулзалт хийхгүй гэж найдаж байна.
Өөрөөр хэлбэл холимог тулааны замналдаа 29:0 гэсэн үнэмлэхүй амжилт үзүүлсэн Хабиб Нурмагомедовыг 30 дахь тулаанаа хийнэ гэсэн хүлээлт хүн бүрийн өмнө үүслээ. Нэг төрлийн шоу ертөнц UFC-ээс “Бүргэд” гэнэтхэн зодог тайлах шийдвэр гаргасан шигээ гэнэт дүүлж ирээд 30 дахь тулаанаа хийхийг үгүйсгэх аргагүй билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна