Цэцэнхангай зочид буудалд Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийлээ

Админ
2020/11/29

Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэцэнхангай зочид буудлыг тусгаарлах байрны зориулалтаар ашиглах болсонтой холбогдуулан Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус зочид буудал нь 2-р давхраас 9 дүгээр давхар хүртэл 24 өрөөтэй, үүнээс 2 ортой 19, 3 ортой 4 өрөө байна. Өрөө бүр ариун цэврийн өрөө, душтай, эдгээр өрөөний 8 нь люкс зэрэглэлийн дотроо гал тогоотой байна. Нийтийн гал тогоо нь буудлын 3-р давхарт байрладаг, УОК-оос ирүүлсэн цэстэй, 2 тогооч, 1 үйлчлэгч ажиллах ба дотроо байрлахаар зохион байгуулсан, хийн зуухтай, агааржуулалтын системтэй, буудал нь цэвэрлэгээ, үйлчилгээ хийсэн, буудлын хонгил, шат, гадаад орчныг хянах хяналтын камертай, уг өрөөнд онцгой байдлын албан хаагч байрлах юм байна. УОК-оос заавар зөвлөгөө өгсөн боловч мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгээгүй, халдвартай болон завсрын бүсийг зааглаж тэмдэглээгүй, хүүхдийн цэсгүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний зөөвөрлөлт, тусгай хог хаягдлын цуглуулалтыг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөөгүй байлаа. Иймд гэрээт байгууллагаар халдваргүйтгэл хийлгэх, гарц хонгилыг зааглаж, тусгаарлах, тэмдэг тэмдэглэгээ тавих, тусгай хог хаягдлын зайлуулалт, хүүхдийн цэстэй байх зэргийг зөвлөж ажиллалаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна